История начинается со Storypad.ru

Сэтгэгдэл 6

8 декабря 2019, 22:00

Одоо миний бичих өгүүллэгийг бол жинхэнэ эртний үнэнч ваттпадчид л мэдэх байх ккк.

@Gan_LeeSang гээд хаяг дээр ордог байсан 7 дахь буг чөтгөр Бэкхён гол дүртэй орчуулгын өгүүллэг байсан.

Ёоооо бүр үнэхээр гунигтай бөгөөд сонирхолтой өгүүллэг байсансан. Ер нь хуучны юмнууд их үгүйлэгдэх юмаа. Дөнгөж ваттпад-д уншигч болж байсныг ч хэлэх үү үнэхээр их мэдрэмж, догдлол, харууслыг өгүүллэгүүдээс авдаг байжээ.

Одоо ерөөсөө хэр барагтаа тэгэхээ больчихож. Надад учир байна уу сүүлийн үеийн өгүүллэгүүдэд учир байна уу?

Тэгээд энэ хаягны эзэн ёстой усанд хаясан чулуу шиг алга болсон доо. Санадаг шүү! Хаанаас ч юм гараад ирэх гэж байгаа юм шиг санагддаг шүү.

Тэгээд бас их гайхдаг юм. Зөндөө их бичсэн зүйлстэй, нэлээд олон дагагчидтай хаягаа устгах амаргүй л байсан байх. Тийм үйлдэл хийхэд хүргэсэн нэлээд том шалтгаан, амьдралын өөрчлөлт байсан байх даа. Үнэхээр зоригтой юмаа.

Тэгээд бас энэ хаяг дээр I am in love with my stepfather мэдэхгүй ээ хаха ийм нэртэй байхаа Крис гол дүртэй ёоооооооо бүр үнэхээр dark deep өгүүллэг ордог байсан. 2-р бүлэг нь starlitfiction дээр түүнийг авар гэсэн нэртэй ордог. Энэ өгүүллэгийг одоо ч бодохоор зүрхээр хатгуулж өвдөөд, салагнамаар онцгүй ч юм шиг үгүй ч юм шиг нэг тийм хэцүү өгүүллэг байсан. Уншиж байсан хүмүүс санаж байна уу?

Эхний удаа уншихад үнэхээр төвөгтэй хэт их секс гараад байдаг хоёр дахиа уншихаар тэр хэсгүүдийг алгасаад бүр нэг тийм үгээр хэлэхийн аргагүй mentally shut down болдог юу гэмээр юм бэ дээ. Гол дүрийн охины өмнөөс сэтгэл гутралд ормоор үнэхээр хэцүү сэдэвтэй өгүүллэг байсан болохоор тархинд тодоор үлдсэн.

22180

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!