Сэтгэгдэл 7
20 декабря 2019, 16:07Фенфик гэж энийг л хэлдэг байх. Бурхан минь гэж бүр үнэхээр биширлээ, шүтлээ.
https://eternalkpop.wordpress.com/2015/02/01/♠alice-in-ℰ✗o-planet♣/#more-6260
Alice in EXO planet.
Би тийм ч олон эксо-ийн гишүүд яг хүчээрээ гардаг фантаз өгүүллэг уншаагүй л дээ. Гэхдээ миний уншиж байсан дотроос хамгийн шилдэг нь үнэхээр энэ байлаа. Үүний дараа магадгүй Seijira academy орох байх.
Өнгөрсөн жил эхлүүлээд хаяж байснаа санаж байна. Тэгээд сая дахиад эхлүүлээд уншлаа. Шөнөжин уншсан, уншсаар байгаад хоёрхон хэсэг үлдчихсэн болохоор хичнээн уншмаар байвч хүчээр тэвчээд маргаашдаа хадгалсан. Учир нь өгүүлбэр, үг, цэг, таслал бүрийг нь хайрлаж нандигнаж битгий дуусаасай гэж хүссэн болохоор.
Даанч 2016 оноос хойш шинэ хэсэг ороогүй. Бүр үнэхээр гунигтай байна.
Энэ блог нээгдсэнээс хойш орж эхэлсэн oneshot-уудаас эхлүүлээд, зарим нэг manyshot-ууд хоорондоо холбогддог. 3 жил хөгжүүлэгдэж ирсэн сэдэв, дээрээс нь хэдхээн хэсэг уншаад нууцаа тайлаад өгдөг амархан өгүүллэг биш тул үнэхээр сонирхолтой байлаа. Гэхдээ гол нь өгүүллэг маань баахан нууц агуулчихаад уншигчдаа хүчээр уяад байдаг өгүүллэг биш. Бүгдийг уншаад мэдээд байгаа юм шиг мөртлөө, ямар ч нууцлаг зүйлгүй мөртлөө мэдрэмжүүд минь нэг л зүйл байгаад байна гэх мэдрэмжийг төрүүлдэг өгүүллэг.
Зохиогч нь таньд дүрээрээ дамжуулж юуг ч дэлгэсэн ном шиг тайлбарлаж өгөхгүй. Чи өөрөө ухаж, уншиж ойлгох ёстой болохоор бараг дахиад жаахан засвар, эдит редактор хийвэл ном гаргахаар л. Би үнэхээр хэтрүүлж байгаагаа мэдэж байна. Гэхдээ л үнэхээр үнэхээр үнэхээр их таалагдсан.
Олон биш ч бараг Монголоор бичигдсэн бүхий л эксотой фантаз өгүүллэгийг уншсан. Эксог хүчээ ашиглахад хэзээ ч энэ өгүүллэг шиг толгойд бууж байсангүй. Олон ч удаа "Кай шилжлээ" гэдэг өгүүлбэр уншсан атлаа ганцхан энэхүү өгүүллэг дээрээс түүнийг хэрхэн шилжиж буйг, ямар мэдрэмж авч буйг нь энэ өгүүллэгээс л мэдэрсэн.
Зохиогч нь хэрвээ ямар нэгэн тохиолдлоор хардаг бол дуусгаад өгөөч гэж гуймаар байна. Зөвхөн таны л бичсэн төгсгөлийг уншмаар байна. Бодсон санаагаа санахгүй байвал хүчээр төгсгөсөн ч зүгээр дээ. Төгсгөлийг нь л уншмаар байна. Ямар ч төгсгөл байсан хүлээж авах болохоор зүгээр л үргэлжлүүлээд дуусгаад өгөөч.
Би үнэхээр энэ өгүүллэгийг уншиж байхад төрсөн сэтгэгдэлийг үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Хэрэв та нар уншаад үзэх юм бол нэг өгүүлбэр байгаа. Тэрийг уншчихаад үхтэлээ айсан, дараа нь Кёнсүү их хөнгөн, хөгжилтэй ч юм шиг дүр мөртлөө бүр үнэхээр хоосон, гунигласан мэдрэмжинд автуулж ёоооооо үнэхээр бичээд байвал дуусахгүй нь ээ.
Super duper сэтгэгдэл төрүүлсэн өгүүллэг байлаа. Хэдий дуусаагүй ч гэсэн.
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!