История начинается со Storypad.ru

Миний амьдралын хамгийн гутамшигтай мөчүүдийн нэг

30 ноября 2019, 16:31

Би яг одоогоос 9 сарын өмнө Солонгос руу 7 хоног явах боломж тохиосон юм л даа. Яаж юугаар ямар ажлаар явсан нь та нарт нээх сонин биш байх. Тиймээс шууд гол яриандаа оръё.

Миний байрласан газар болохоор sinchon гээд алдарт Хондэ-ээс нээх холгүй байдаг хэд хэдэн алдартай их сургуулиуд байрладаг газар байсан. Тэгээд яг миний буудалласан Guest House-ийн доор нэг CU байдаг байсан байхгүй юу. 

Эхний өдөр тэр CU руу ороод л юм аваад л англиар ярьсан ойлгоод байх шиг байсан юм. Дараагийн өдөр нь бас ороод л юм авсан, англиар ярьсан ойлгож байгаа юм байх гээд яриад л байсан толгой дохиод өнгөрсөн. 

Дараагийн удаа тийшээ орчихоод Солонгост ирсэн хүн чинь өөр төрлийн ундаа ууж үзмээр санагдаад ундаанууд руу харлаа. Дандаа Солонгос бичигтэй. Гол нь би Солонгос хэлний А үсэг ч мэдэхгүй хүн. 

Газтай ундаа л уумаар байсан учир тэр ундаануудын аль нь газтай гэдгийг мэдэхгүй, 2 ундаа сонгож очоод худалдагчаас нь энэ хоёрын аль нь газтай вэ гээд аймар ойлгомжтой, энгийн англи хэлээр маш удаанаар асуусан чинь шууд худалдагч залуу нь уурлаад наадийн fuck чинь. 

Бас манай найзууд хажуугаар нь хэдэн шар айраг аваад бичүүлээд гарах гэж байсан юм. 

Тэгээд л найзууд маань юмаа бичүүлээд дуусчихсан болохоор би бас хурдан гарах гээд барьж явсан ундаагаа асуусан чинь буруудсан юм байна лээ. Дуугүй мэддэгээрээ cola, sprite аа л аваад гарах байсийн новш гэж. 

Юу гэж уурласан бэ гэж үү, "би ойлгохгүй байна, битгий англиар яриад бай! би англи хэл мэдэхгүй, та нар Солонгост байна, солонгосоор яриач!" гэшшш, хамгийн инээдтэй нь тэрийгээ дахин дахин давтаад бүр жинхэнээсээ уурлаад. 

Нэг тийм Солонгос аялагаар I don't know English, I don't understand, you are in Korea now, speak Korean. 

Миний бүр уур буцлаад явчихсан, юу гэхээ үнэхээр мэдэхгүй, бантаад л барьж явсан ундаагаа шууд л бичүүлээд мөнгөө өгсөн fuck чинь бүр хариултыг минь тэр нэг тавцан дээрээ шидээд, мөнгө хадгалаад байдаг касс билүү тэрийгээ аймар сүртэй чанга хааж маагаад. 

Гол асуудал нь юу вэ гэхлээр

1. Өмнөх өдрүүдэд нь англиар ярихад ойлгоод хариу хэлээд толгой дохиод байсан.

2. Тэгж уурлахийн оронд "би ойлгохгүй байна" гэвэл тэгээд л шууд би чалчихаа болиод мэддэг ундаагаа аваад л гарна шдээ. 

3. Тэр нэг үгнүүдээ дахин дахин давтаад уурлаад байхад нь би "okay okay" болилоо гэсэн утгаар гараа өргөөд бууж өгч буй дүрс үзүүлсэн. 

Мөнгөө шидэж өгөхөд нь миний бүр тэсвэр тэвчээр алдагдаад юм хэлье гэсэн ч Солонгос хэл түй ч мэдэхгүй, муу bitch-д англиар юм хэлсэн ч ойлгохгүй, гараа зангидаад л ямар нэгэн юм хийх гээд байгааг мэдсэн манай найзууд татаж чангаагаад "Хулаан тайвшираа, гаръя, зүгээр хаячих" гэсээр байгаад гаргаж билээ. 

Хүний оронд байгаа болохоор хамаагүй ааш зан гаргавал, эхлээд шууд л миний буруу болно, дараа нь манай улсын нэр надтай хамт гарна. Сөжү авах гээд гадаад пасспортоо үзүүлчихсэн болохоор ямар улсынх гэдэг нь шууд мэдэгдэнэ. 

Нэг балиар шар цагаан, худлаа инээсэн царайтай, 25,6-тай болов уу гэмээр хөгийн залуу. Царайг нь бүр хэзээ ч мартахгүй байх. 

Би зүгээр ундаа асуусаныхаа төлөө "чи солонгост байгаа учир солонгосоор ярь" гэж нэг муу худалдагчид загнуулж, доромжлуулж байгаа байхгүй юу. Та нар уншаад юун сүртэйн л гэж бодож байгаа байх. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал бүр үнэхээр ичмээр байсан. 

Найз нь юм уу хаашайн бас нэг залуу кассны ард түүнтэй хамт зогсчихоод Солонгосоор юм яриад инээлдээд л. Худлаа үнэн бас үйлчилгээний соёл гэж зүйл байна. Хэл мэдэхгүй хөөрхий гадаад хүн рүү тэгж уурлаж болдог юм уу. 

Монголд би нэг Солонгос хүнийг чи Монголд байгаа учир Монголоор л ярь гэвэл яах болоо. 

Тэр зан ааш нь хэзээнээс гарч эхэлсэн бэ гэхлээр миний өмнө манай найз сөжү, шар айраг авах гэсэн нэг юм Солонгосоор шулагнаж шулагнаж байгаад ID, passport гээд хэлэхээр нь гадаад пасспортоо гаргаад үзүүлсэн. Тэрэн дээр угаасаа Mongolia гээд томоос том биччихсэн. Тэгээд л тэрний дараа шууд бүр дээрэлхэх гээд байгаа юм шиг тийм тэнэг ааш гаргаж нтр. 

Тэрнээс хойш CU рүү харах тоолонд тэр муухай дурсамж сэдрээд, бүр нэг сэтгэлд сэвтэй. 

#FuckCU

Күэ яахав оюутан залуу сургалтын төлбөр, амжиргааны зардалаа олох гээд ядарч зүдэрч явахад нь нэг гадаад юм орж ирээд олон долоон юм яриад уурыг нь хүргэсэн байх гэж бодоод ойлгож болох ч бурхан намайг ямар нэгэн тохиолдолоор тэр бандитай тааралдуулвал өшөөгөө авахдаа л авна даа гэж өөрийгөө тайвшруулах юм даа нтр. 

Эцэст нь би Солонгост байжийж Солонгос хэлээр яриагүйдээ огтхон ч харамсахгүй байна өө. 

212240

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!