Жусоны түүх 1
9 июля 2019, 07:17Би бүр шаааал хэрэгцээгүй юм хийгээд байнаа. Монголын түүхийг энд бичилтгүй бид нар бүгд мэддэг байнга үздэг юм чинь өөр улсын түүхийг уншицгаая ккк.
Шал хэрэггүй новш гэдгийг дахиад анхааруулъя. Дээрээс нь би их эх оронч хүн л дээ. Гэхдээ өөр улсын түүх орууллаа гээл улсаасаа урвасан хэрэгт орохгүй байлгүй дээ ккк.
----------------------------
Жусон улсын түүх, хаадын тухай багахан мэдээлэл - 1
Жусоны анхны хаан хаан Тэжу (King Taejo)
Түүний аавыг Yi Ja chun гэдэг ба тухайн үеийн Солонгос улсын нэр Гурё байв. Гурё улс нь Юань гүрэн буюу одоогийн Монголын эрхшээлд байсан ба Yi ja chun Юань гүрний мянгатын захирагч (Чингис хааны үндэслэсэн цэргийн систем ба хамгийн зөв гэж түүхэнд бичигддэг. 100т 1000т 10000т гэж үе дарааллаар хуваагддаг) байсан юм.
Yi Ja chun нь Монголд ирж суурьшсаны дараа хятад гаралтай бүсгүтэй гэрлэсэн нь хатан Uihye байв.
Taejo хааны төрсөн нэр нь Yi Seong gye ба Жусон улсыг байгуулсаны дараа нэрээ Yi dan болгож өөрчилсөн.
Юаны гүрэн Япон улсыг эзлэхийг оролдож байсан боловч далайн шуурганаас болоод маш их гарз хохирол амсан ухарч байсан түүхийг бид мэднэ шүү дээ. Тэр үед Мин гүрэн буюу одоогийн Хятад улс хүчээ авч хаан Тэжу Мин гүрэнтэй хамтран Юань гүрний эрхшээлээс гарч чадсан юм.
1392 онд Хаан Gongyаng-ы 4 дэхь жилд түүнийг Wonju руу цөлсөнөөр Гурё улсын 475 жилийн ноёрхол нурсан юм. Ингэснээр хаан Тэжу Жусон гүрнийг байгуулж өөрөө хаан суун захирсан билээ.
1394 онд хаан Тэжу одоогийн Сөүл буюу Жусоны нийслэл хот болох Хансоныг (Hanseon) байгуулсан.
Хувийн амьдрал:
Албан ёсны хоёр хатантай байсан гэж түүхийн эх сурвалжууд дээр бичигддэг.
Хатан Shinui түүнд 6 хүү төрүүлж өгөөд Тэжу хааныг Жусоныг байгуулахаас өмнө нас барсан байна.
Түүний дараа Тэжу хаан шинэ хатан залсан нь Sindeok хатан байсан юм. Тэр хоёрын дундаас 2 хүү төрсөн ба Sindeok хатан 40 насандаа гэнэтхэн таалал төгссөн ажээ.
Тэрээр өөрийн бага хатандаа маш их хайртай байсан ба таалал төгссөний дараа араас нь маш их гашуудсан. Мөн тэр өөрийн найман хүүгээсээ Sindeok хатны хүүхдүүдэд илүү сайн байв. Угсаа залгамжлах ханхүүгээр Sindeok хатны хүү буюу 8-р ханхүүд залгамжлуулсан нь бусад ханхүү нарын дургүйг хүргэсэн билээ. Ерөнхий сайд Jeong Dojeon хаан ширээг Sindeok хатны бага хүүд залгамжлуулан хаан ширээг хамгаалахын төлөө бусад ханхүү нарыг хороох төлөвлөгөө зохиосон боловч Shinui хатны 5 дахь хүү Yi Bang won мэдэж ерөнхий сайдыг түүний дагалдагчидтай хамт, Sindeok хатны хоёр хүүг хороосон нь түүхэнд анхны ханхөвүүдийн хагарал нэрээр тэмдэглэгдсэн. Түүний энэ үйлдэл нь хаан ширээг авах зорилгогүй байсан бөгөөд өөрийн 2-р ах болох хунтайжыг хаан ширээнд аюулгүй залах гэсэн үйлдэл байсан юм.
Хайртай хатныхан үхэл, өөрийн хүүхдүүд нь хаан ширээний төлөө нэгнийгээ алж байгааг харсан Тэжу хаан сэтгэлээр унаж хаан ширээнээс буусан.Тэжу хаан 70 насандаа буюу 1408 оны 5 сарын 28нд Changdeok ордонд таалал төгссөн ажээ.
1398 онд Тэжу хаан өөрийн хоёр дахь хүү болох Shinui хатны хүүд хаан ширээг залгамжлуулж ийнхүү Жусоны 2-р хаан болох Jeongjong богинохон хаанчлал эхэлсэн.
Тэрээр өөрийнхөө залгамжлагчаар өөрийн дүү 5-р ханхүүг сонгож, 1400 онд сайн дураараа хаан ширээнээс буусан.
Түүний хаанчлал ердөө 2 жил болсон ба хэдий богинохон хугацаа байсан ч түүнийг сайхан сэтгэлтэй, өгөөмөр, ухаалаг хаан байсан гэдэг.
Jeongjong хаан 10 хатан, татвар эмстэй байсан ба түүний найм нь албан ёсны зэрэг дэвтэй байсан бол, хоёр нь тодорхойгүй байв. Нийт 10 эхнэрээсээ 23 хүүхэдтэй байсан байна.
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!