Жусоны түүх 2
9 июля 2019, 08:23Жусоны 3 дахь хаан буюу Тэжу хааны 5 дахь хүү Yi Bang won нь 1367 оны 6 сарын 13 нд мэндэлсэн ба түүхэнд Тэжүн хаан (King Taeojong) гэж тэмдэглэгддэг.
Аавынхаа үйл хэрэгт туслалцан ухаант хүү байсан. Жусоны байгуулалцхад хэн хүнээс илүү аавдаа тусласан учир дараагийн өв залгамжлагчаар тодроно гэж бодож байтал Тэжу хаан өөрийн 8 дахь хүү болох Sindeok хатны хүүд Yi Bangseok-д залгамжлуулсан юм.
Үүний улмаас юу болсоныг та нар өмнөх бүлэгт дурдсан тул бичихгүй орхилоо.
Ерөнхий сайдыг хороосны дараа Yi Bang won ийг хаан болоогүйд уурссан генерал Bak Po түүний том ах Yi Bang gan тай хуйвалдаж хаан ширээг булаахыг оролдсон ч 5-р ханхүү Yi bang won үүнийг зогсоон Bak Po г цаазлан өөрийн ахыг цөллөгт явуулсан байна. Үүнийг түүхэнд хоёрдугаар ханхөвүүдийн хагарал гэж нэрлэдэг. Өөрийн дүүгийн сүр хүчээс айсан 2-р хаан Jeongjong сайн дураараа суудлаасаа буун хаан ширээгээ түүнд өгсөн юм.
Хаан байх хугацаандаа түүхэнд тэмдэглэгдэхээр хоёр үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд эхнийх нь төрийн эрх мэдэлтнүүд болон язгууртнууд хувийн армитай байхыг болиулж эрх мэдлээрээ армид элсдэг байсан тогтолцоог нурааж өөрийн чадвараар тэнцсэн хүмүүсээр үндэсний армийг зузаатгасан. Хоёр дахь нь газрын эздээс буюу язгууртнуудаас татвар авж эхлэн гувчуурын хуулийг гаргасан нь улсын сан хөмрөгийг хоёр дахин ихэсгэж чадсан байна.
Мөн төвлөрсөн засгийн газрыг байгуулж хүчирхэгжүүлэн, Гурё улсын үед мухар сүсэг, шашны хэт урсгалаас болж доройтолд орох шахсан улсыг аварч, Гурё-ийн хааны байгуулсан буддын бүхий л сүм хийдүүдийг хаасан.
Хувийн амьдрал:
1 хатан, 9 татвар, 8 авхайтай байсан ба 30 хүүхэдтэй байсан.
Орчин үеийн кинонууд дээрээс Empire of Lust, Six flying dragons - аас харж болно.
Empire of lust кинон дээр энэ жүжигчин хааны Тэжүний дүрд тоглодог.
Мөн боловсрол суваг дээр гарч байсан байхаа нисэж буй зургаан луу гээд драма дээр жүжигчин Yoo Ah in-ий бүтээсэн дүр хааны дүр юм.
1418 онд хаан ширээгээ өөрийн 3 дахь хүү болох их хатнаас төрсөн Yi Do (ханхүү Chungnyeong)-д залгамжлуулж 1422 оны 5 сарын 30нд 55 насандаа Changgyeong ордонд таалал төгсжээ.
Түүнийг түүхэнд дүрэлзсэн, анчин гэж нэрлэдэг ба хаанчлалынхаа хугацаанд маш их цус урсгасанаас үүдэлтэй.
Ийнхүү Жусоны 4 дэхь хаан буюу Тэжүний хүү ханхүү Yi Do түүхэнд агуу Сэжүн хаан (King Sejong) гэж алдаршсан. Түүний хөшөө Солонгосын төв талбай дээр байдаг, мөнгөн дэвсгэрт дээр зураг нь байдаг. Манайхаар бол Чингис хаан шиг л алдартай. Түүний талаар дараагийн бүлэгтээ авч үзье тэр болтол хүлээж байгаарай кк.
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!