дахиад нэг
8 июля 2019, 14:05Нэрийг нь сонсоод л, зургийг нь хараад л шууд зүрх баздаг кино байдаг даа.
Бүр үнэхээр нэг ч үйл явдлыг нь санахгүй байгаа ч нэрийг нь сонсоод л шууд бүр үнэхээр гунигтай санагддаг.
Зүрхэнд шингэсэн намар (Autumn in my heart)
Асгартал уйлсан. Дахиад үзсэн. Дахиад л асгартал уйлсан.
Юу нь тийм гунигтай вэ гэж үү? Гол дүрийн эмэгтэйд хорвоогийн хамаг зовлонг үүрүүлсэнд биш. Хорт хавдар тусаад үхэх нь бүр ч биш.
Хамгийн гунигтай хэсгүүд нь эхний ангиуд дээр гардаг бага насны үйл явдлууд.
Олон жил ээж гэж дуудсан хүн нь төрсөн ээж нь биш. Тэглээ гээд төрсөн ээжийгээ мэдэхгүй царайлаад амьдаръя гэхээр хүн чанар нь зулгаагаад. Эцсийн мөчид тэдэнгүйгээр амьдарч чадахгүйгээ ухаараад араас нь хичнээн гүйсэн ч амжиж чадалгүй уйлаад хоцордог хэсэг бүр зүрх минь тэсэхгүйнээ гэмээр л байсан.
Энэ охины оронд өөрсдийгөө тавиад үзвэл бас л хэцүү. Хэцүү амьдралаар зовж амьдарч байтал гэнэт л баян ээж аавтай болоод өсвөр насны гэмгүй хүүхдийн сэтгэхүйгээр тийм байлгүйдээ гээд төрсөн аав ээж дээрээ яваад очтол нүдэнд орсон өргөс шиг үзээд энэ бүх орооцолдсон зүйлс түүнээс болсон юм шиг хандаад.
Гэхдээ энэ жүжигчин охин 2006 онд тархины хорт хавдараар нас барсан юм байна лээ. (Rest in peace)
Энэ эгч бүр one of masterpiece. Яасан ч сайхан юм, яасан ч царайлаг юм.
Бүхнийг мэдчихээд мэдээгүй царайлан хүчээр инээмсэглэж буй ах. Хартай дүү, хайртай эмэгтэй хоёр нь нэг байх түүнд хичнээн хэцүү байсан бол.
Дандаа чулуу гаргадагийг нь мэдсээр байж хайч гаргасан. 😭
Энэ киноны ердөө л хүүхэд насны үйл явдалуудыг гаргасан эхний ангиуд л янзтай. Хойшоогоо ч дээ хэтэрхий драматик тэгээд дээрээс нь Song hye ko эгчийн аргуу жүжиглэлтүүд.
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!