История начинается со Storypad.ru

нийтлэл хэд ч юм бэ дээ

8 июля 2019, 13:28

Миний хувьд энийгээ тоолно гэдэг шал худлаа зүйл байна.

Надад мааааааааш гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн нэг солонгос драм байдаг юм. Одоогийн байдлаар тэрийг маань гүйцэх кино гарч ирээгүй л байна.

Жилд заавал хэд хэдэн удаа үздэг заншилтай ккк. Энэ киног гарч байх үеэр миний англи хэл ч суга байж, Univision дөнгөж хотод гарч ирээд бусад интернетийн хурд ч миа байсан үе ккк. Төгсгөлийн ангийг нь интернэт кафе руу хичээлээ тарчихаад зорин зорин очиж үзээд ганцхан цагийн киног 360 нягтралтайгаар хэдэн цаг тэвчээртэйгээр хүлээж үзлээ ёоххх. Байсхийгээд л хараал идсэн бөөрөнхий тэмдэг гарч ирээд л эргэлдээд л цагийн мөнгө ч гүйгээд хха.

Нар сарны тэврэлт (Moon embracing the sun)

Энэ киноноос болоод Kim So hyun - ий талаарх дүрийн тилтээс гарч чадахгүй байнга энэ дүрээр нь төсөөлдөг гэх юм уу даа. Villian гэхэд хэцүү нэг тийм дүр болохоор хичнээн innocent дүрд тоглосон ч надад ерөөсөө наалддаггүй ххи.

Киноны soundtrack - ууд бас үнэхээр янзын.

Яагаад ингэж сэтгэлд хүрсэнийг нь үнэхээр мэдэхгүй юм. Гэхдээ л үнэхээр миний хувьд one and only.

Kim Soo Hyun уббаг энэ кинон дээрээс хайрлаад сэтгэлдээ цоожилсон нэгэн. Dream high дээр шааал дебил дүрд тоглочихсон ч гэсэн хэдэн idol-уудын сүйрүүлэх шахсан киног ганц аварсан мэргэжлийн жүжигчдийн нэг байх хихи. Secretly greatly бас л маанаг дүртэй. Сүүлд Real киног хүлээн хүлээн үзтэл үнэхээр цочролд орсон. Пүүх нэгэн цагт хайрладаг байсан жүжигчинээ +18 төрлийн кинонд харахаар нэг л авцалдаж өгөхгүй ийм хүн биш шдээ гээд өмөөрөөд л үздэг дээ ehhh.

Ер нь яагаад дандаа тийм маанаг дүрд тоглодог байнаа. Jun ji hyun unnie тай бас нэг тийм хөлдүү харь гаригийн биетийн дүрд тоглосон.

Ер нь л энэ кинонд тоглосон дүрээрээ л надад маш их таалагддаг.

Хунтайж буюу угсаа залгамжлах ханхүү болж төрөөгүй л бол ямар өрөвдөлтэй хувь тавилан хүлээж буйг энэ ханхүүгээс харж болно.

Гэхдээ яахав мөнгө, хүүхэн хоёрт нүдээ сохлуулсан хүн бол ханхүү болж төрөх сайхан л амьдрал. Бас дээрээс нь мулгуу бол бүр ч сайн. Ирээдүй чинь тийм ч хэцүү биш.

Yangmyung ханхүү амьдралынхаа туршид ганцхан л зүйл хүссэн.

"Ганцхан Yeon woo-г л миний хүн болгож өгөөч"

"Хаан болох хүн гэж байна. Албат болох хүн ч гэж бий. Эмэгтэй хүн ч гэсэн үүнтэй адил"

Өөр бусад юу ч байсан хамаагүй надаас авч болно. Ганцхан түүнийг л надад үлдээчих.

Han Ga in эгч ч бас. Яахав үнэхээр лаадаг дүр гэж хэлж чадахгүй ч надад зүгээр л таалагдсан.

Хунтайжаас бусад ханхүү төрийн албанд орж болохгүй, гүнжтэй гэрлэсэн албат төрийн ёслолоос авхуулаад бүхий л зүйлээс холуур байж төрд алба хашихыг хориглох учиртай.

Ингэж байж л янз бүрийн бослого, хаан ширээний төлөөх тэмцлийг бууруулсан байх.

Joseon-ы үед Кастын систем буюу шатлан захирах ёс хүчээ авч байсан болохоор татвар эмийн хүүхэд бас хичнээн ухаантай мэдлэгтэй, чадалтай байгаад хэцүү л хувь тавилан хүлээж байна.

"Зэвсгийн эрдэмд маш гаргуу ч бутач хүүхэд. Татвар эмийн хүүхэд биш байсан бол хорвоог өөрийн болгох байсан байлгүй."

Энэ хүрээд дуусгая.

Зүрх сэтгэлийг минь булгилуулж, догдлуулж урж тасдаг хэсэг кк.

Яг одоо энэ киног үзэж буй Neptunerx байлаа.

Kim So hyun - эмэгтэйKim Soo hyun - эрэгтэй

Битгий андуураарай ккк.

Plus + санал болгох soundtrack

The sorrow song of love

https://www.youtube.com/watch?v=Uh5MIui_aBI

Song of the moon

https://www.youtube.com/watch?v=ysXM_aX0Pqg

Хоннн муу дебил амьтан.

14850

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!