История начинается со Storypad.ru

Сэтгэгдэл 8

2 мая 2022, 04:28

Уламжлалт ёсоороо таалагдсан фенфикээ оруулдаг булан маань.

Ерөнхийдөө бол сургуулиа төгсөөд ажилд ороод 2 жил өнгөрчихжээ. Энэ хугацаанд бүр яаж ч хичээгээд хуучин сонирхдог байсан зүйлсдээ зав гаргаж чадахаа байсан.

Завтай байсан ч унтаж, амрахаа л боддог болж хихи.

Тэгээд хөндийрчихсөн байсан ваттпад-д галзуу юм шиг уясан нэг өгүүллэг олж уншлаа. Хамт ажилладаг охиндоо хүртэл ямар гоё өгүүллэг олоод эхлүүлчих вэ гэж хэлээд, тэр охин маань фенфик гэж ерөөсөө мэдэхгүй л дээ.

Энэ өгүүллэг маань

Vante_cafe хаяг дээрх "Хоёр дахь эмэгтэй гол дүр" гэсэн нэртэй. Ерөнхийдөө 130 гаруй хэсэгтэй маш сонирхолтой үйл явдлуудтай.

Би зүгээр таамагдаж байгаа шүү. Бичээч нь янз бүрийн зүйлс огт яриагүй.

Миний таамаглалаар бол энэ Хятад өгүүллэг байх гэж бодогдсон. Зарим үйл явдлууд, бичиглэлийн хэлбэр нь тэгж санагдуулсан. Ямартай ч 3 өдөр 3 шөнө зогсолтгүй уншиж дуусгасан. Эхлээд хальт харчихаад за эхний хэсгийг нь уншаад үздэг ч юм уу гэж бодоод эхлүүлсэн салж чадаагүй ээ.

Гол таалагдсан зүйл нь эмэгтэй гол дүрийн зан чанар. Бусад бүх өгүүллэг дээр гардаг шиг, ямар ч учир шалтгаангүй өрсөлдөгч эмэгтэйгээ үзэн ядахгүй, ганц эрэгтэй хүнээс амьдрал нь хамаарахгүй мөн МӨН ЭРҮҮЛ УХААНААР БОДОЖ СЭТГЭЖ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА нь маш их таалагдсан.

Уншаагүй хүмүүсд хэлэхэд эхлүүлэхэд харамсахгүй шүү.

Тэгээд зарын чанартай зүйл хэлэхэд энэн шиг өөр өгүүллэг байна уу. Энэ өгүүллэг дуусчихсан чинь аймар хоосон мэдрэмж төрөөд байх юм хихи.

10040

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!