История начинается со Storypad.ru

Сүүлийн үед би

2 августа 2020, 17:32

Тэгэхээр сүүлийн үед би их сургуулиа төгсөөд, ажилд ороод төрийн албан хаагч болсон кк. Тэгээд ер нь амьдралдаа үерхэл болзооноос холуур явж байсан чинь гэнэт гэнэт баахан юм болоод 2 залуу гараад ирсэн 🤣.

Нэгэнтэй нь бол болзооны шат нь дээр явж байгаа.

Нөгөөдөхтэй нь ёстой юу болоод байгааг нь мэдэх юм алга хихи.

Уг нь хоёулаа миний crush байсан юм. Тэгсэн нэгэнтэй нь болзоод дотносоод надад сайн болоод ирсэн чинь надад таалагдахаа байж эхэлж байгаа (би ёстой хүний араас уйлаад гүйж байхдаа таарсан амьтан 😔).

Юу болоод байгааг нь мэдэхгүй байгаа хүндээ улам сайн болоод байх юм. Яах вэ. Уйлаад, шархлаад хоцрохоо мэдэж байгаа ч тэр хүртэлх хугацаанд жаргалтай баймаар байна. Ер нь царайлаг хүнтэй орооцолдох шал дэмий. Байнга алдчих болов уу гэж бодох юм ..

Хичээлээ дуусгаад, өгүүллэг бичдэг байсан цагаараа залуустай орооцолдож өнгөрөөж байгаа болохоор ингээд хэсэг хугацаанд таг болсон юм шүү. Та нарт зориулдаг байсан цагаа одоо эрэгтэйчүүдэд гаргаж байгаа гэсэн үг 🤣.

Магадгүй сурагч байхдаа эсвэл оюутан байхдаа залуустай орооцолдсон бол юу ч бодохгүй арай бага өөрийгөө зовоох байсан болов уу. Эсвэл энэнд нас, хүйс, хэн байх хамаагүй байдаг юм болов уу.

Эцэст нь залуус бол толгойны өвчин юм новш гэж.

122150

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!