История начинается со Storypad.ru

Favorite k-dramas of the decade

29 декабря 2019, 19:51

За тэгэхээр энэ арванд буюу 2010-2020 оны хооронд үзсэн солонгос олон ангит кинонуудаас хамгийн их таалагдсан 10 цувралаа нэрлэе!

10. Cheese in the trap

Надад төгсгөл нь жаахан тиймэрхүү санагддаг ч үзэхэд урамтай кино байсан. Энэ киног үзэхээс өмнө зурагтаар л драма үздэг байсан бөгөөд олон ангит кинонуудыг өдөр болгон л гардаг юм байх гэж боддог байлаа. Гэвч энэ киног үзэж эхэлсэний дараа драма 7 хоногт хоёрхон анги гардаг, анги хоорондын хүлээлт хэчнээн хэцүү, новшийн мэдрэмж төрүүлдэг болохыг энэ кино сургасандаа хихи. Нэг ёсондоо драманы талаар мэдлэгтэй болгосон цуврал.

9. Doctor stranger /Park hoon doctor/ Пак Хүн эмч

As I mentioned before нтр. Энэ киног бол Монгол тв-ээр үзэж байсан. Одоо болтол чихэнд "Пак хүн эмч" гэдэг монгол тв-ийн хоолой сонсогдож л байна кк. Күээ яахав жаахан хэтрүүлэгтэй ч давгүй кино. Сүүлд Park shin hye тоглосон Doctors цувралыг бодвол арай өрнөлтэй, үйл явдалтай, сонирхолтой кино. Ер нь давгүй.

8. Heirs /өв залгамжлагчид/

Netflix үүнийг Inheritors гээд орчуулчихсан байна. Хүмүүсд яасныг мэдэхгүй ч надад Солонгосын баячуудын талаарх үүд хаалгыг нээж өгсөн кино. Би баян хүмүүсийг энэ кинон дээрх шиг л төсөөлдөг л дөө. Дүрүүд нь дүрдээ их тохирсон, гэвч эхлэл болон төгсгөлийн ангиуд таалагддаггүй. Би зүгээр л дундаас нь үзэх дуртай. Бас F4 бол хог новш юм. Уучлаарай дуртай хүн байвал. Гэхдээ л F4 киноноос төрүүлсэн хог новш шиг мэдрэмжийг энэ цуврал анагааж өгсөн ккк. Гэхдээ дээр үеийн Meteor garden гоё. Энэ киног манай 10-н жилийн ангийнхан үздэг байсан, тэгээд хоорондоо их ярьдаг байсан л даа. Би үзээгүй болохоор чимээгүй л сонсдог байсан юм. Тэгээд мөн л дараа нь зурагтаар гарч байхад нь үзсэн.

7. Master's sun

Үйл явдал нь уйдаахааргүй, сүнстэй мөртлөө айлгадаггүй кино хаха. Их хөөрхөн кино. Их зүйл бичье гэхээр орж ирэхгүй байна.

6. Mister sunshine

Би Солонгосын түүхийг их сонирхдог болохоор энэ кино надад үнэхээр их таалагдсан.

5. Pinocchio

Хаанаас үзсэн бэ гэхлээр кино орчуулдаг сайтаас үзэж байсан. Nicekino байсан байхаа, монголбокс энэ хоёр чинь тухайн үедээ үнэхээр алдартай байлаа. Сүүлд монголбокс үнэн сүр дуулиантай хаагдаж буйгаа мэдэгдээд Truman's show киноны төгсгөлийн үгтэй пост оруулж байсан юм. Их сэтгэлд үлдсэн дээ хаха. Би энэ киноны ost - уудад үнэхээр дуртай, ер нь тухайн үед миний үхдэг байсан жүжигчин lee jong suk байжээ.

4. Signal

Fantasy ч юм шиг, thriller ч юм шиг холилдсон кино. Гэмт хэрэг, цагдаатай кинонуудаас хамгийн их таалагддаг нь.

3. The moon embracing the sun

Би энэ кинонд хайртай гэдгийг та нар нэг бус удаа сонссон байх.

2. Jealously incarnate

Уг нь нэр нь миний бичсэн шиг шүү. Үзэхэд үнэхээр хөгжилтэй, инээдэмтэй, үйл явдалтай мөн нус нулимстай минь хутгалдтал гуниглуулж чадсан.

1. Reply 1988

Би гэлтгүй Солонгосчууд хүртэл хүлээн зөвшөөрсөн цуврал. Хэзээ ч хэд ч үзсэн уйддаггүй үнэхээр гайхалтай Солонгос цуврал.

Солонгос цуврал гэсэн ангилалд оруулахад тиймхэн хэдий ч угаасаа Солонгос жүжигчид тоглосон юм хойно дурдахгүй өнгөрч болохгүй нэг кино байгаа. Гэхдээ энэ надад К-Драмагаас авдаг мэдрэмжээс шал өөр мэдрэмж төрүүлсэн болохоор к-драма гэж хэлэхэд жаахан хэцүүхэн нтр хихи.

Лаг кино байна лээ. Яриангүй сайн кино кк.

Бас Mr. Sunshine тай цуг оруулмаар байгаа нэг кино байна. Үнэхээр сайн кино, Шин Эри эгчээс авдаг мэдрэмжийг бага зэрэг өөрчилсөн гэхдээ л villian хэвээрээ байдаг. Sky castle Солонгост шилдэг сургуульд орохын тулд сурагчид гэлтгүй эцэг эхүүд нь хэрхэн зүтгэж байгаа, энээ тэрээ гээд л үнэхээр гоё цуврал болсон байна лээ.

236100

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!