История начинается со Storypad.ru

Нойргүй хоносон хүний эргэцүүлэл

25 ноября 2019, 03:26

Юунаас ч эхэлмээр юм бээ дээ. Энэ бол уртаас урт нийтлэл болох учир уншихгүй байсан ч болно. Хэрэв уншихаар зоригловол тэвчээртэй байгаад дуустал нь уншаарай. 

Эхлээд энэ кино болон үүний ард байх бодит түүхийг яръя. 1980 онд БНСУ-ын Гванжу хотод оюутны бослого гарсан юм. Юуны төлөө тэмцсэн бэ гэхлээр ардчилсан улс байж ардчилсан биш болгоод байгаа Засгийн газрын эсрэг тэмцсэн. Тэгтэл засгийн газар Гванжу хотын бүх зам, харилцаа холбоог хаан, бослого гаргаж буй оюутнуудыг мал шиг нядалж эхэлсэн. Гэмгүй хүмүүсийг зодож, буудан хороож, хүчирхийлж байсан ба үүнийгээ нуух гэж оролдсон боловч гадаад сэтгүүлч бичлэг хийн дэлхий нийтэд тараасан. Тэгсэн ч нэмэр болоогүй засгийн газар нь огцроогүй. 

Энэ нь үргэлжилсээр БНСУ-г дарангуйлж буй ерөнхийлөгчийн эсрэг Сөүлд бослого гарсан ба Сөүлийн үндэсний их сургуулийн нэгэн оюутныг цагдаа нар эрх мэдлээ хэтрүүлэн тамлан алсан. Ямар ч эрх дархтай хүн байсан ч байцаалтын үеэр байцаагдаж буй хүнийг тамлах байтугай зодох хуулиар хориотой. Тамлалын арга нь ихэвчлэн банн тай усанд толгойг нь дүрэх, цахилгаанаар цохиулах, аман дээр нь алчуур тавьж байгаад ус цутгах. Тухайн оюутан болохоор уушиг нь устаж нас барсан. Гэвч засгийн газраас түүний үхлийг зүрхний шигдээс гэж нуухыг оролдсон. Боддоо 22 настай залуу эрэгтэй зүрхний шигдээсээр нас барах юм гэнэ. Мэдээж үүнийг нууж чадаагүй. 

Yonsei их сургуулийн оюутнууд босож эхэлсэн. Учир нь 8 жил хууль бусаар суусан ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хугацааг хууль бусаар дахин сунгаж, өөрийнхөө орны хүнийг аль хэдийн бэлдчихсэн үр дүн нь тодорхой сонгууль явуулахыг завдсан. Жишээ аван ойлгомжтойгоор тайлбарлавал манай ерөнхийлөгч Баттулга гуай 4 жил болчихоод байхад суудлаасаа буулгүй сонгууль явуулалгүй дахиад 4 жил суугаад 8 жил болсон чинь зарлиг гаргаад өөрийнхөө бүрэн эрхийн хугацаагаа сунгаад зурагтаар миний дараагийн хүн бол тэр гээд шууд зарлачихсан гэсэн үг. Энэ хүний засгийн газар нь гэмгүй ард иргэдээ алж, цагдаа нар нь хуулиас дээгүүр эрх мэдэлтэй болчихсон хүмүүсийг тамлан, дарамталж, эдийн засаг нь доройтон ёстой л дарангуйлагч байсан. 

Манай улс ч үүнээс ялгаагүй болчихоод байна. 10 жилдээ байхад улс төр сонирхдоггүй мэдээ үздэггүй угаасаа яаж ч үзэхэв. Өсвөр насны хүүхэд юун улс эх орон бодох манатай, Их сургуульд орсон ч маргаашаа болгоод, хувиа борлуулаад довоо шарлуулаад явж байхад болоо гэж боддог байлаа. Ер нь одоо ч гэсэн тэгж бодож байгаа гэсэн үнэхээр нэг зүйл л болохгүй уур хүрээд байна. 

Үнэндээ улсаа хөгжүүлье биш өөрийгөө л болгоё гэж бодож байна. Монгол улсыг аль болох гэгээлгээр, өөдрөгөөр харъя гэсэн болохгүй нь ээ. Эмч багш нар нь цэвэрлэгчээс долоон дор цалин авдаг, аль боловсролтой гэсэн болгоноо доош дардаг, бүдүүн бүдүүн гэдэстэй бөх уяач дуучдаа дээш гаргадаг, их сургууль нь оюутнуудаа мөнгө гэж харахаас биш боловсролтой иргэн бүтээе гэсэн хүсэл байхгүй. 3 сая иргэнд ахадмаар олон хувийн их дээд сургуулиудтай хичнээн маанаг байсан ч их сургуульд ороод диплом тэврээд дарга болох гэж дайрдаг, улсыг хөгжүүлэх гол хүмүүс болох оюутнууд нь автобусны 500 төгрөгний төлөө жагсдаг өөр зүйл тэдэнд хамаагүй, бусад зүйл дээр ам нь үдүүлчихсэн юм шиг явдаг, ахлах ангийнханы ЭЕШ-ын улсын дундаж 50% F новш гэж, дотоодын ганц ч олигтой үйлдвэрлэл байхгүй, байгаа нь тэнгэрт тулсан өндөр үнэтэй, аргагүй шдээ улс нь дэмжихгүй өндөр татвар аваад байхаар, 14-с дээш настай л бол хүчирхийлүүлвэл тэгээд өөрийн хохь, 24 цагаар ажилладаг номын сан МУИС-аас өөр байхгүй гэхдээ тэнд өөр сургуулийн оюутнууд оруулахгүй, оюутнууд нь номын санд биш бар нд оочерлодог. толгойтой, арай юм ойлгодог оюутнууд нь бүгд гадаадад сурдаг, тэндээ үлдэхийг эрмэлздэг, ард иргэд нь алуулаад байхад хууль баян хүний талд л үйлчилдэг, 20 000 төгрөгний төлөө хэнд ч хамаагүй саналаа өгдөг ард иргэдтэй. 

Бухимдах зүйлс зөндөө л байна. Гол нь улсын хөгжилд хувь нэмрээ оруулах гол хүмүүс, энэ бүхний өөдөөс босож ирэх хүмүүс нь оюутнууд байтал бидний байж байгаа царай. 

Өөрчилмөөр байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй, мэдлэг хүч дутаад байна. Яг үнэндээ хүсэл байвч миний хувьд айж байгаа, зориг хүрэхгүй байна. Бусад нь юу ч дуугарахгүй өөрчилж чадахгүй байхад би ганцаараа зүтгээд нэмэр байна гэж үү хэмээн бодож байна. Бас цаашдаа ч чадахгүй байх, хамгийн гунигтай зүйл нь тэр. Дотроо бухимдаж, бачимдаж үхэх гэж байгаа ч чадахгүй байх. Миний дүү нар эсвэл миний үр хүүхдүүд өөрчлөх зориг зүрхтэй байх болов уу, өөрчлөгдөх болов уу. Хэрэв өөрчлөгдөхгүй бол ийм айшигтай нийгэм хүүхдүүддээ үлдээнэ гэхээр бачимдаад байна. 

Энийг уншаад ойлгохгүй байгаа дүү нар минь, ах эгч нар минь ойлгох үе ирвэл дахиад уншаарай. Хэрэв ойлгохгүй бол зүгээр л алгасаарай. 

Юу ч хийдэггүй зурагтаар гарж буй УИХ-ын гишүүдийг хараахаас өөр ид шидгүй улсаа хөгжүүлэх юу ч хийгээгүй, яхир эмгэн болоод насыг барах юм болов уу новш гэж яах ёстой юм болоо. Юу хийх ёстой юм бээ. 

#ямарнэгэнзүйлхиймээрбайна!

176150

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!