История начинается со Storypad.ru

Гайхөөөл

5 августа 2019, 11:12

Яагаад есүсчид ийм уйгагүй, түрэмгий байдгийг гайхаад байх юм.

Христийн шашинтай хүн байвал уучлаарай доромжлох гээгүй шүү. Ойлгоорой. Бичгийн өнгө аяс маань таалагдахгүй байвал алгасаж хайрлаарай.

Нэг эгч хаалга тогшоод манай сүмд ирээрэй. Бурхан бол гайхалтай, хуурамч бурхдыг битгий шүт, тамд унана бла бла би зүгээр л бүдүүлэг зан гаргахыг хүсээгүй учир сонирхож байгаа хүн шиг царайлан ганц хоёр асуулт асуугаад за таалагдвал очноо гээд хэлээд гаргасан.

Тэгтэл өнөөдөр дахиад л 🤦🏻‍♀️

Чи намайг санаж байгаа биздээ. Гэж ирээд л би ч яахав инээгээд амыг нь дагуулаад л байлаа. Тэгтэл бөөн ажил гэрт ундарчихаад байхад ..

Би яршиг зүгээр үнэнээ хэлээд эгчээ манайх буддын шашинтай, яг үнэндээ бол сонирхохгүй байна. Өмнө нь сүмд явах гэж үзсэн, мэднээ гээд байхад чинь л бурхан чиний амьдралыг өөрчлөнө хар үз унш гээд бүхэл бүтэн 2 минутын бичлэг үзүүлэх гээд дайраад хүн ажилтай гэдгээ хэлээд байхад.

Тэгээд намайг бараагүй болохоор эцэг эх чинь хэзээ ирэх юм хэдийгээр байх вэ? Бүтэнсайнд байдаг байх тэ за тэгвэл эцэг эхтэй чинь уулзанаа нтр.

Гэхдээ байна шдээ лам нар хэзээ ч айлуудын үүд хаалга тогшоод манай бурхан л жинхэнэ, манайд ир алив ороод нэг сан тавчихъя гээд дайраад байдаггүй биздээ.

Яагаад христчид бусдын шашинг хүндэлдэггүй юм. Үнэхээр л бид хуурамч бурхан шүтээд байгаа юм бол, Есүс түүний эцэг тийм л нигүүлсэнгүй юм бол бид нарыг тоохгүй орхиод уучилж болдоггүй юм.

Бүр нэг бүгдээрээ дайчин, давшингүй, шашнаараа бараг зодчих гээд л.

Шашин болгоныг хүндэлдэг ч учраа мэддэггүй, нөхцөл байдлыг ухаардаггүй, орчноо мэдэрдэггүй бурхны гэрч гээд байгаа хүмүүсээс болоод үзэн ядаад байх юм.

Эээ эцэг, хүү, ариун сүнс минь гэж.

173260

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!