okay let's start now
16 июня 2019, 10:19За тэгэхээр хэрэггүй новш буландааа жижигхэн шинэ зүйл оруулж байхаар шийдлээ. Мэдээж нэрэндээ таарсан хэрэггүй новш учир зарим нь уншихгүй байж болно.
Мөн spoiler агуулагдах учир энэ өгүүллэгийг уншаагүй бол холуур байна уу!
Юу вэ гэхлээр уншсан өгүүллэгтээ сэтгэгдэл бичиж байхаар шийдлээ.
Эхний өгүүллэг бол алдартай цуврал "БИ ЭКСО ХАМТЛАГИЙН ......... ҮЕРХДЭГ"
Нэлээн хэдэн жилийн өмнө Gegee_pcy гэдэг хаяг дээрээ Жүнмён болон Бэкхён хоёрыг уншиж байсан. Мэдээж тэр өгүүллэгийн ертөнцөд орж ирээд удаагүй байсан учир нээх сүртэй хүлээж авч уншаагүй. За за ер нь би нэг их сэтгэл хөдлөлтэй уншиж чаддаггүй юм.
Амьдралдаа миний сэтгэлийг хөдөлгөж байсан цөөхөн хэдэн зохиол байгаа. Тунгалаг тамир, Миний худалдаж авсан нөхөр (эх хувилбар шүү) Мартин эдэн г.м
Буцаад сэдэв рүүгээ оръё
Би ядаж байхад гуравдагч этгээдтэй өгүүллэгт мангар дуртайг хэлэх үү ахаха
Гэхдээ дандаа гуравдагч этгээд ялаасай гэж хүсдэг л дээ хихи. Энэ цувралуудын юу нь надад таалагддаг вэ гэхээр холбоосууд нь.
Дүрийн хувьд ч тэр цаг хугацааны хувьд ч тэр бусад өгүүллэгүүдтэйгээ маш сайн холбогддог. Энэ нь надад их бодит мэдрэмж өгдөг л дөө.
Тэгээд энэ Кёнсүүгийн хувилбарыг нь яг англиар нь уншиж байгаа болохоор зохиолчийн яг таг илэрхийлэх гээд байгаа санаа мэдрэмжүүдийг нь илүү сайн ойлгож байгаа.
Та нарын амьдралд ч гэсэн нэг тийм яах гээд байгаа нь тодорхойгүй, "надад сайн юм болов уу" гэхээр тийм ч юм шиг үгүй ч юм шиг хүмүүс байдаг уу. Тэгээд яахав боломж олгоод үзье ч юм уу "чамд тэрэнтэй" байх нь таалагддаг болохоор чи ч гэсэн өөрийгөө бүр cheesy төрхөн дээрээ тавиад хамаг юмаа зориулж эхлэхээр домброок царайлаад байдаг нөхдүүд шиг Кёнсүүг дүрсэлсэн. Мэдээж ядарч бас залхаж эхлэн шүү дээ.
Цаашаа үйл явдал ч яахав. Надад яг Кёнсүү, Ёнжин(Youngjin) хоёр шиг харилцаатай хүн байхгүй ч иймэрхүш төрлийн эмэгтэй найзууд бий. Мэдээж хайр сэтгэлийг найзын харилцаатай зүйрлэж болохгүй боловч бага ч гэсэн дөхөх болов уу гэж бодож байна.
Хамгийн сайн найз гээд өөрөө эхэлж наалдчихаад зөрүүлээд наалдахаар нэг тийм сонин зан гаргаад байдаг. Тэгээд аан таалагдахгүй байгаа юм байна гэж бодоод зайгаа барихаар дахиад л гараад ирдэг. Гэхдээ гэнэт гарч ирэхдээ хэцүү бүхнээ тоочно тэгээд л алга болно. Чамд хэцүү үе тохиолдох үед байхгүй байх боловч дараа нь гарч ирээд чиний зовлонг сонсоно. Гэхдээ чи энэ хэцүү бүхнийг аль хэдийн ганцаараа даваад гарчихсан тул зүгээр л найздаа хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад л хэлнэ.
Энэ бүхэн удаан давтагдахаар чи харилцаагаа тодорхой болгохыг хүсэх буюу ядарч эхэлнэ.
Энэ мэдрэмж л бүр ёоххх гэмээр. Чи хичнээн ЭКСО-ийн Ди.Ө байгаад яах юм бэ. Хэн нэгэнд чи Ду Кёнсүү гэдгээрээ хэрэгтэй байхад ...
Эцэст нь cliche буюу улиг болсон зүйлс өгүүллэг дээр мэр сэр гараад би нүдээ эргэлдүүлдэг ч өөр хэлээр уншиж байгаа болохоор нэг л өөр санагддаг учир тэсдэг юм. Та нар миний юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ хахаха
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!