~~~
24 июля 2018, 19:59Бид хааяа нэг эмнэлэг орох хэрэг болж, аль эсвэл аав ээж хамаатан садан, төрөл төрөгсөд дээрээ очихоор ч юм уу, эсвэл өөрсдөө сурдаг ч байж болох тохиолдолуудаар ганц удаа ч болов эмчийн өрөөгөөр зочилж үзсэн байлгүй дээ.
Өдөр тутамд тохиолддог уйтгартай нэгэн албан хаагчын өрөө байж болох ч харах өнцгөө өөрчилвөл сонирхолтой санагдаж магадгүй юм.
Эмч нарын өрөөнд юу байдаг вэ?
Миний орсон эмнэлэг орчин үеийн зохион байгуулалттай гээд бүх эмч нар нь нэг доороо суудаг юм байна лээ.
Өрөөнд нижгээд олон ширээ сандал, компьютер, принтер, агаар шүүгч, агааржуулагч, хөргөгч, угаалтуур, шүүгээнүүд, самбар, А-Я хүртэл дугаарласан шилэн бичиг баримтны шургуулга, цаг, кофе чанагч, ус цэвэршүүлэгч гэх мэт "эндээ амьдардаг юм уу" гэмээр эд зүйлсүүд байсан. Жич: Би хөргөгч доторх болон шүүгээн доторх эд зүйлсийг дурдаагүй болно.
Эмчийн ширээн дээр юу байдаг вэ?
Мэдээж хамгийн түрүүнд компьютер, баахан хэрэгтэй хэрэггүй маааааааааш их бичиг цааснууд, хувийн аяга, үзэг балны сав, нэрийн хуудасны хайрцаг, олон янзын хүний нэрийн хуудаснууд, хувийн нөүтбүүкүүд, наалддаг цаас, наалдадгүй цаас, түлхүүр, чихэвч, календар, жижигхэн янз бүрийн сувинерууд, бүтэн хайрцаг маск, 500ml ийн савтай гар ариутгагч, урилганууд, янз бүрийн хурал, илтгэлүүдэд оролцсон хүзүүндээ зүүдэг үнэмлэхнүүд, БАС бүх эмчийн ширээн дэээр мааааааааааш зузааааан уйтгартай англи анагаахын номнууд, лаа (wtf, who need this ha? haha) скоч, цавуу, үзэг, бал, маркер, үдээсний машин, зэрэг зүйлс.
Миний орсон тасаг дүрс оношилгоо байсан болохоор ямар ч бодит үзлэг хийдэг чагнуур, даралтын аппарат зэрэг зүйлс харагдсангүй. Мэдээж эдгээр зүйлс эмч болгонд байдаг л даа. Гэхдээ энд суудаг эмч нар зөвхөн зураг уншиж, тоног төхөөрөмж ашиглан хүнийг оношилдог болохоор тийм зүйл харагдсангүй ээ.
Эмчийн интернет хайлтын түүхэнд юу байдаг вэ? (Browser history)
Би бүр хулгайч нохой шиг аймар нууцаар зураг нтр аваад, гөлөн гөлөн хийж компьютерийг нь ухсан хихи.
Маааааш олон анагаахын англи нэр томъёонууд, mail ээ шалгасан ердөөсөө л энэ хоёр л байв. Энэ давтамж бүтэн жилийн турш үргэлжилсэн байсан ба үнэхээрийн уйтгартай байсан тул 1 жилийн туршихыг уншаад хаясан болно.
Дараагийн удаа чадвал хуулчийн өрөөнд орноо хихи.
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!