Бодрол
20 июня 2018, 11:56Шүдний эмнэлэг дэхь бодрол.
Бүхэл бүтэн 2 шүдээ ломбодуулахдаа маш олон зүйлийг маш нухацтайгаар бодож байсан юм.
Хүзүүгээ гилжийлгэн дээшээ хараад:
Нэгдүгээрт "энэ эмч өдөр болгон аймшигтай болсон амны хөндий хардаг байхдаа"
Хоёрдугаарт "Техник технологи хөгжиж 21-р зуун гарчихаад байхад яагаад одоо болтол шүдийг өвтгөхгүйгээр эмчилж болдоггүй юм болоо"
Гуравдугаарт "Яагаад өвчин намдаах тариа тариад эмчилгээ хийж болдоггүй юм бол. Хүн заавал өвчин шаналалаа мэдэрч байж эмчилгээ хийлгэх ёстой байдаг юм болов уу"
Дөрөвдүгээрт "Би ч ёстой өвчинд мэдрэг новш юм даа."
Тавдугаарт "Шүдийг минь өрөмдөж байхад тааз ширтэн хэдэн ширхэг нүх сүвтэйг ажиглан, air condition дээрх Хятад бичгийг унших гэж оролдож (би Хятад хэл амьдралдаа хэзээ ч үзэж байгаагүй) бас түүн дээрх QR кодын харуудыг тоолох гэж оролдов. Эцэст нь толгойд минь ганцхан зүйл эргэлдсэн юм. Би амьдралаа үзэн ядаж байна. Үүнтэй зэрэгцэн тэр өрөм бүр чичирсээр нүдийг минь бүрэлзүүлээд амжив."
Зургаадугаарт "Шүлс соруулагчаа сувилагч нь аман дотор барихдаа хоолойн дээр минь тулгаад амьсгалахад бэрх болж, бага зэрэг огих мэдрэмж төрж эхлэв. Энэ удаа 2 зүйл бодсон. Энэ сувилагч намайг одоо амьгүй биет гэж бодоод байгаа юм байхдаа. Хэрвээ энд бөөлжчихвөл яах бол"
Долоодугаарт "Удалгүй эмчилгээний өрөөнд баахан хүмүүс орж ирлээ. Тэд нар бараг бүгдээрээ хүрж ирж, миний ам руу тонгойж харсан байх. Тэгээд эмчлэгч эмчтэй минь баахан л зүйлс ярилцлаа. Би тэр хооронд air condition дээрх QR кодны харыг тоолоод завгүй байсан болохоор тэднийг яриаг ойлгоогүй ээ. Эмч хэлэхдээ "нойр аймар хүрээдээнаа, би өнөөдөр нэг л бишээ гэв" яг энэ үеэр тэр миний шүдийг өрөмдөж байсан. Яанаа тэр ингэхэд миний шүдийг харж байгаа юм болов уу. Яанааа нойр нь хүрээд байгаа юм чинь нэг л аймар болоод явчихлаа шүү. Тэгээд би босоод зугтаамаар санагдсан ч чадаагүй ээ хихи"
Эцэст нь би миний шүдийг гэмтээсэн элсэн чихэр, бас бус зүйлсийг үзэн ядаагүй мөртлөө амьдралаа үзэн ядав.
Эмч намайг одооноос кола ууж болохгүй 500 мл ундаанд 17 халбага элсэн чихэр ордог хамгийн хортой зүйл гэлээ. Тэгээд би "за" гэж хэлээд л гарсандаа. Гэхдээ гарангуутаа надад кола авч хүрэхээр мөнгө байгаа билэв үү гэж бодов.
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!