История начинается со Storypad.ru

Нийтлэл #1

11 июня 2018, 14:23

Би тийм ч кино урлагийн мэдрэмжтэй хүн биш л дээ. Гэхдээ бүр таг бол биш гэж бодож байна.

Хааяа дүү нарынхаа үзэж буй хүүхэлдэй, тоглоом эдрийг харж суудаг юм. Тэгээд л би чинь хааяа counter strike, Dota тоголчих гээд л байдаг юм лдаа. За за тэр ч яахав.

Манай бага дүү зурагтыг эзэгнэх нь төрдөг хүн шүүдээ. Тэгээд л жинхэнэ пороро-г чихэнд хоногштол авж байгаа юм чинь. Аймшигтай ... аманд өөрийн эрхгүй дуу нь хүртэл аялагдаад.

Уг нь oggy and cockroaches үздэг байсан л даа. Тэгтэл дараа зунаас нь пороро руу шилжсэн байна лээ. Харин миний хувьд багадаа үздэг байсан хүүхэлдэйгээ бодохоор нөгөө чулуун тосгон билүү дээ Велма гээд байдаг бас том жерри л байсан. Пороро-ийн хажууд хамаагүй classic бүтээлүүд шүү хихи.

За гол зүйл рүүгээ орцгооё.

Манай том дүү "хөгжилтэй бөмбөлөгнүүд" гээд хүүхэлдэй үздэг байсан. Харин бага маань, пороро хэрвээ бодит хүн байсан бол тэрний сасен фен шиг л байх байсан байх хихи.

Надад Оросын хүүхэлдэй мянга дахин илүү санагддаг. Илүү их харилцан яриатай, амьдралд ойр, сэтгэхүй хөгжүүлэхээр гэх юм уу. Энэ стаял угаасаа Оросуудын стаял байх. Нэг тийм realist гэх юм уу.

Харин Пороро-ийн хувьд Nahhhh not good гэмээр. Эцэг, эхчүүд хөөрхөн гэж боддог байх. Тэрэнд яг үнэндээ ямар ч сэтгэхүй хөгжүүлэх юм байхгүй шүүдээ. Яахав найз нөхдийн нандин холбоо бла бла этр гэх л байх. Гэхдээ хүүхдийг багаас нь тархийг нь хөгжүүлэх ёстой биздээ. Пороро нэг тийм ойлгоход easy, тэрний талаар нэг их бодоод байх шаардлагагүй дээрээс нь жоохон драматик талдаа.

Энэ ялгарал өөр нэг кинон дээр бас гарч ирдэг юм. Эмч нарын тухай.

Орос нь болохоор интерны буюу дадлагын эмч нар, Солонгос нь болохоор The doctor.

Орос дээр болохоор эмч нарын тухай яг таг сайхан илүү дутуу зүйлгүй харуулдаг, үзүүштэй сайхан. Харин Солонгос нь бас л хэтэрхий драматик мөн хэтрүүлэгэтэй ч гэмээр.

За за ер нь зүгээр Пороро мэтийн хачин хүүхэлдэйгээр жижигхэн пацаан нарынхаа толгойг угаалгамааргүй байна хихи.

Нэмж хэлэхэд би тэр дууг нь үзэн ядаж байна.

Сайн уу найзуудаа .. сайн уу найзуудаа. Бүгдээрээ хамт тоглоё сахилгагүй ... Гахх гахх бүр толгойд орж ирээд байх юм хихи.

199210

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!