Өгүүллэг дээрх алдаанууд #3
7 мая 2018, 18:22Дугаарлалт мөн билүү юу билээ ккк.
За тэр яахав хүчдэлээр цохиулна гэхээр та нар зүрх нь зогссон хүнд ашигладаг гэж бодож байна уу? ккк. Яг үнэндээ бол үгүй л дээ. Зүрхний хүчдэлийг зүрхний цохилт нь байгаа мөртлөө тогтворжихгүй хэм алдаад байгаа хүнд л ашигладаг юм л даа уг нь.
Зүрх зогсвол эхлээд зүрхэнд иллэг хийн, хиймэл амьсгал өгөөд цохилж эхлэвэл цохилтыг нь тогтворжуулахын тулд л хүчдэлээр цохиулдаг юм байгаан чааваас.
Түүнээс биш зүрх нь зогсчихсон хүнд учир зүггүй хүчдэлээр цохиулах нь хаашайн.
НОМЕР #2
За энэ яахав тийм ч олон өгүүллэг дээр байгаагүй л дээ. Гэхдээ яахав та нарын хими биологийн мэдлэгт дусал болж магадгүй.
Нарнаас Витамин Д авах?
Тийм юм байдаггүймаа хүүхдүүдээ. Хүний биед тодорхой хэмжээгээр болон эсвэл гаднаас хоол хүнсээр Витамин Д кальциферол хэлбэрээр орж ирээд элгэнд ч юм уу хаана ч юм идэвхгүй байдлаар нуугдаад байж байдаг юм.
Тэгэнгүүт чинь нарны туяа тэр нуугдаад байгаа кальциферолыг задлаад Витамин Д хэлбэрт нь шилжүүлнээ. Нар буюу нарны туяа чинь Витамин Д ялгаруулах биш хүний биед нуугдаад үүргээ гүйцэтгэж чадахгүй байхад нь задалж л өгдөг юм.
(За за энийг нээх хүмүүс мэдкү байхөө. Гэхдээ яахав цаашдаа ийм байдаг юм байна гээд мэдээд авчихвал илүүдэхгүй шдээ тиймаа?)
Би бүр лайтай байна уу? хаха. Өөрөө нээх сайхан алдаагүй юм бичдэг ч юм шиг албатай мэт хүний өгүүллэг шүүмжлээд байна гэж бодож байна уу?
(Тэгвэл nagajuseyo хихи)
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!