История начинается со Storypad.ru

Lilya 4-ever

8 марта 2018, 15:14

Lilya, Volodya миний зүрхэнд үүр байх болно ...

Өнөөдрийн гол утга учир нь юу гээч. Хэн нэгнээс шоколад, цэцэг, бэлэг авахдаа гол нь биш насан туршдаа боолчлогдож, амьдралын хатуу, хөтүүг үүрч яваа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ганц өдөр ч болов тэмцэх гэсэндээ, эрхийг нь хамгаалах гэсэндээ энэ өдрийг дэлхий нийтэд тэмдэглэдэг юм.

Lilya forever (2002) үнэхээр энийг үзээд дур гутлаа. Зарим хэсгүүд үзэхээс ч зүрх халшрам, сэтгэл сийчмээр байсан тул гүйлгээд л үзлээ. Өнөөгийн бодит байдал ийм л байна. Энэнээс ч хэцүүг туулж яваа эмэгтэйчүүдийн түүх та бидний нүдэнд үзэгдэхгүйгээр далдуур байж л байгаа. Бид л харин анзаарч харахгүй байна. Угаасаа хүний асуудал, минийх биш гэж бодож байгаа байх л даа.

Гэхдээ хүн чанараа гээж болохгүй шүү залуусаа. Муугийн хажуугаар нүдээ аниад өнгөрч болохгүй. Мэдэхгүй ээ сэтгэл доторх хэцүү зүйлсээ, энэ киног үзээд мэдэрч, бодож байгаа зүйлсээ бичиж чадахгүй байна. Аймар байна.

Эцэст нь тэр нэг ээж шиг юм нь зугтсан залуутайгаа үхэж далд ороосой муу шулам .... хэлэх муу үг олдохгүй нь ээ.

Киноны товч үйл явдал: Уг киног хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч охины бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Лиля ЗХУ-ын жижигхэн хотын нийтийн орон сууцны байранд ээжтэйгээ амьдардаг энгийн л нэг өсвөр насны охин. Ээжтэйгээ тааруухан харилцаатай. Ээж нь хүнтэй сууж, АНУ-руу цагаачлан шинэ амьдрал эхлүүлэхдээ өнөөх шинэ амьдралд нь тээг болох охиноо гэртээ хуучин тавилгаа үлдээх мэт хаяад явдаг. Ээждээ хаягдаж ганцаар хоцорсон Лиля охин биеэ үнэлж амь зуухаас аргагүй болно. Харгис, бараан амьдрал дахь ганц найз нь түүнээс хэд дүү, эцэгтээ байнга зодуулж хүчирхийлүүлдэг Володя хүү. Лиля охин биеэ үнэлж олсон мөнгөөрөө сагсан бөмбөг авч Володя найздаа бэлэглэн түүний удаан хугацааны мөрөөдлийг биелүүлэхдээ “хүүхэд” шиг хөөрөн догдолж байгааг үзэхэд үнэхээр сэтгэл өвдөм. Нэг л өдөр Лиля сайн залуутай танилцаж, гадаадад очиж сайхан амьдрах хүсэл нь биелэх боломжтой болдог. Найз залуудаа итгэсэн тэрээр Швед руу гарах боловч тэнд түүнийг өмнөхөөс ч долоон дор амьдрал хүлээж байжээ…

Киноны төгсгөлд Лиляг явсны дараа нойрны эм их тунгаар ууж амиа хорлосон Володя хүү, Шведэд байнгын бэлгийн мөлжлөгт байснаа тэвчилгүй оргож яваад амиа алдсан Лиля охин хоёр сахиусан тэнгэрийн далавчтай болчихсон байшингийн дээвэр дээгүүр дүүлэн сагсан бөмбөгөөр тоглон наадах диваажингийн гэмээр дүр зураг тодордог. Хүний ертөнцийн харгис, муухайг ханатал үзсэн тэдгээр бяцхан амь одоо хэдийн амирлиж, аз жаргалаа олжээ. Гэхдээ энэ ертөнцөөс бус… Хэдий баргар, хүнд, харгис амьдралыг харуулах боловч хүний хүнлэг сэтгэлийг тэр хэрээр өрдөж, оволзуулж чадах хүчтэй бүтээл гэвэл энэ байх.

Эцсийн эцсийн эцэст: Муу шулам үх үх үх үх үх үх үх үх хихи.

216210

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!