История начинается со Storypad.ru

Missing old memories

13 февраля 2018, 16:42

Artist: Bruno Mars

Song: It will rain

~~~~~~

Өнөөдөр би гунигтай зүйлсийн талаар ярих болно ...

Ямар нэгэг зохиол, кинонд заавал гунигтай хэсэг байдаг шүү дээ.

10 жилд байхдаа Twilight saga-ийн бүх номыг уншиж байснаа санаж байна.

Би ном уншихдаа дуу сонсдог хобби гэх юм уу зуршил ч гэх юм уу нэг тийм юмтай. Гэхдээ тэр дуундаа анхаарлаа төвлөрүүлдэггүй зүгээр л анхаарал төвлөрүүлэх маягаар сонсдог л доо. Тэгэхээр ард ямар дуу явах нь нээх хамааралгүй.

Тэгээд twilight-ийг уншиж байхдаа энэ дууг арын фон маягаар байнга сонсдог байлаа. Тэгээд л чихэнд хоногшчихсон.

Тэр үед энэ дуун дээр New moon-ийг уншихад их гунигтай байж билээ. Белла-ийн мэдэрч буй зовлон шаналал, шөнө болгон хар дарж хашгирч сэрдэг нь хүртэл чихэнд сонсогдож буй мэт л төсөөлөгддөг байлаа.

Тэгж байгаад Белла их тэнэгдүү хүүхэн шүү тиймаа хха.

Заза тэр ч яахав тээр жил Тунгалаг тамир уншаад уйлж байснаа санаж байна.

Яг ямар хэсэг вэ гэхлээр Эрдэнэ-ийн хүү Бат билүү дээ. Нэрийг нь сайн санахгүй байна. Тэр хүүхэдтэй болоод удаагүй байж байтал хүүхэд нь нас барчихдаг. Хүүхдийг нэр өгөөгүй байхад нь нас барвал оршуулдаггүй шуудайнд хийгээд хээр хаядаг заншилтай байсан гэсэн. Бат хүүдээ нэр өгч амжаагүй байсан тул нялх хүүхдийнхээ цогцсыг морьтой тэврээд явдаг юм.

Хүүгээ шуудайнд хийгээд хаяж чадахгүй өр сэтгэл нь өмөлзөж, уйлан байж хүүхдээ нэр өгөөд ном ёсоор нь оршуулдаг. Булшныхан чулуун дээр өөрийн гараар нэрийг нь сийлдэг юм.

Аххх үнэхээр гунигтай байсан шүү ... Ямартай ч үнэхээр их уйлж, хямарсан юм даа.

Үргэлжлэл бий .... Би ер нь нои уншиж байх явцад төрсөн сэтгэгдэлээ иймэрхүү маягаар оруулвал яаж байна.

216150

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!