АРАЙЧДЭЭ
7 января 2018, 15:30Та нар мэдэхгүй л дээ. Ганцхан хэсэг оруулах гэж хэдэн өдөр шаналдагийг.
Та нар мэдэхгүй л дээ. Бичсэнийхээ дараа нүдээ ширгэтэл алдаа мадаг, найруулгын алдааг нь хайж засдаг гэдгийг.
Та нар мэдэхгүй л дээ. Учир зангилаа, чимхлүүр хэсгийг хаана нь оруулах уу яах уу гэж байнга боддогийг.
Та нар мэдэхгүй л дээ. Гар бичвэр маань хэд дахиж засч, хэд дахиж бичдэг гэдгийг.
Та нар мэдэхгүй л дээ. Та нарын ганцхан минут зарцуулсан комментийг хараад ямар их баярладаг гэдгийг.
Эцэст нь хүний бичсэн юмыг улаан цайм хусчихдаг ичих нүүрээ элгэндээ наасан, гашилсан тархитай хүмүүс байх юм. Тэрийг нь мэдсэн ч яаж ч чадахгүй би өрөвдөлтэй юм.
2, 3 сар яаж бодож, тархиа ажлуулж бичлээ дээ. Арайчдээ нээрээ.
Хэлэх муу үг олдохгүй нь.
Уншигч нараасаа гуйхад миний зохиолтой ижил төстэй өгүүллэгүүд гарч ирэх юм бол надад мэдэгдэж болох уу?
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!