.......
30 декабря 2017, 20:13Hello everyone (still бодогдсоор хихи)
Киахх маргааш шинэ жил болох нь ээ. 2018 ондоо биш л дээ. Зүгээр л хөргөгчинд намайг хүлээж буй амттай зүйлсээ л бодсон юм хихи.
Гэснээс сая "Солиот эх"- ийг үзээд. Залуусаа хэрвээ үзэх гэж байгаа бол өгүүллэгийг нь битгий уншаарай. Сая үнэхээр тэнэг байлаа. Уг нь харанхуйд сад тавина ухааны юм бодоод салфетка нтрээ бэлдээд очсон байхгүй ээ. Өгүүллэгийг нь уншаад уйлдагаа уйлчихсан болохоор үнэхээр үнэхээр үнэхээр үнэхээрийн новшийн мэдрэмж байлаа. Яг л хэн нэгэнд араараа тавиулчихсан юм шиг хихи.
Хэрвээ уншаагүй шууд киног нь үзсэн бол бяцхан охин шиг л асгаруулах байсан юм. #Onlysadreaction
Гэснээс энэ зэргийг жил болгон л стори-доо оруулах юм.
Уйддаггүй юм уу даа хихи. Хүмүүс still оруулсаар ...
Хамгийн сүүлд Аян Рэнд-ийн "Миний худалдаж авсан нөхөр"-ийг уншаад сад тавьж билээ. Ёоххх үнэхээр тэнэг хүүхэн байсан шүү. Та нар уншиж уйлмаар байна уу?
Хүсвэл би оруулж өгч болно шүү. Бас Стивен Кингс-ийн зарим нэг аймшгийн өгүүллэгүүд ч бий. Та нар хүсвэл паблиш хийгээд өгч болно. Гэхдээ би айгаад байна хихи.
Та нар хааяа хэд хоног далчийтлаа инээчихээд "уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана" гэгчээр "одоо яанаа хэн нэгэнд загниулах нь дээ" гэж айдаг уу? хаха.
Загниулж уйлсанаас өгүүллэг уншиж уйлсан дээр тиймээ? хихи. Би лав хэдэн өдөр галзуу юм шиг инээж аваад хүнд загниулахаасаа өмнө өгүүллэг ч юм уу, кино үзээд бараг хүчээр шахуу уйлчихдаг юм. "Миний худалдаж авсан нөхөр" тийм л юм болсондоо. Түүнээс биш би тийм уйлах дуртай хүн биш шүү хихи.
Гэснээс залуусаа та нар кино үзчихээд ундаа, попкорныхоо савыг шууд тэнд нь орхиод гардаггүй биз дээ. Хамгийн заваан, бүдүүлэг зан шүү хихи.
Тэгээд ч угаасаа кино театрын танхимаас хогоо чирж гараад цэнхэр том хогийн саванд нь дуу шуутайхан шидэхээр аягүү кайфтай байдаг юм хихи. Тэрхэн үедээ үнэхээр cool мэдрэмж төрдөг шүү.
Тиймээс та нар минь хогоо танхимд үлдээдэг бол миний зөвөлгөөг дагаад хогоо авч гаран сав руу чулуудаад үзээрэй. Үнэхээр кайфтай хихи.
In finally
Та нар Плуто дахиад шинэ хэсэг авмаар байна уу?
(Энийг л хэлэх гэж хэрэгтэй хэрэггүй баахан юм сарааччихсан байна уу хихи.)
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!