..
3 сентября 2017, 16:06Миний өнөөдөр ярихыг хүссэн зүйл маань дууны тухай юм л даа.
Та нарт сонсоод л шууд уйлмаар санагддаг ч юмуу, шар үс босгодог дуунууд байдаг уу?
Миний хувьд Guns n Roses-ийн 2 дуу тэгж санагдуулдаг юм. Гайхалтай дуунууд шүү.
Guns n Roses сонсдог, шүтэн бишрэгч нь гэж худлаа яриад юу гэхэв кккк. Би хоёр дуу л мэднэ. Тэдний тухай багахан амжилтууд, хэдэн албум зарсан гэх зэрэг өнгөцхөн л мэднэ.
90-ээд оны гайхалтай рок хамтлаг.
Заза дуу руугаа оръё!
1. Don't cry 2. November rain
Утгыг нь бүрэн гүйцэт мэдэхгүй ч гэсэн хөөрхөн хөөрхөн эгч нар гардаг шүү хихи.
Don't you cry tonight I still love you baby
Яг л энэ мөр намайг энэ дуунд донтуулдаг юм. Хэтэрхий эмзэг үед минь уйлмаар хүртэл болгодог шүү хихи.
Рок дууг хэтэрхий их орилоонгүй, намуухан хоолойгоор, гитар бөмбөрийн аянд тохируулан гунигт хайрын тухай дуулах үнэхээр гайхалтай биш гэж үү.
Энэ дуу бол 1991 оны 9 сарын 17 нд гарсан Use your Illusion II цомгийн 13 дахь дуу билээ.
Өөр зүйл ярих илүүц биз. Сонсоод л үз. Таалагдвал тэр биз. Таалагдахгүй бол надад хамаагүй хихих.
Novemver rain
Энэ дууны клип, гитарын аялгуу гээд бүгд төгс. Хэрвээ утгыг нь ухаж үзэх юм бол 11 сард орсон бороо хоёр хосын хуримыг сүйтгэж байгаа юм. Зазаз хэтэрхий гүн гүнзгий яримааргүй байна хихи. Өөрсдөө үзээрэй бас сонсоорой.
Орчин үеийн дуу руу орвол яаж байна. хихи
Calvin Harris, Pharrell Williams, Katy Perry, Big Sean - Feels
Don't be afraid to catch feels
Гоё үг шүү хихи.
Хэтэрхий түргэн хэмнэлтэй биш ч гэсэн донжтой ая.
Эрэгтэй эмэгтэй хоолойн төгс зохицол.
Цагаа олсон реп гээд л босоод бүжиглэмээр болгодог дуу шүү. ккк
Despacito-ийн оронд энэ дуу хавь илүү санагддаг юм. Гэхдээ яагаад Billboard top 10- аас тэгтлээ хурдан хасагдсаныг гайхаад олохгүй нь ээ. хихи.
Би хэлдэг. Олон хүн дуртай гэсэн юманд дургүй ээ гэж хихи.
Би Despacito-д дургүй хихи.
Заза 300 үг давчихаж хихи.
I WILL TALK ANYONE WITH ANYTHING гол нь free шүү ккк
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!